Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан талаараа мэдээлэл хийлээ.
Б.Пүрэвдорж “АТГ-т намайг шалгаж байгаа, шалгуулаад үнэн мөнийг олох хүртлээ албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Би буруугүй. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөв шалгана гэдэгт итгэж байна” гэсэн юм.
АТГ-аас Б.Пүрэвдоржийг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган, хоёр хоногийн өмнөөс шалгаж эхэлсэн юм.
Д.ЖАРГАЛ