“Боловсрол суваг” телевизийн “Кино код” шоу нэвтрүүлэг нь маш олон кодийг тайлж байна. Хамгийн анхны код болох сэдэв сонгох санал асуулгын шууд нэвтрүүлгээр нийт санал асуулгад 25,363 хүн хамрагдсанаас “Манжийн дарлалын эсрэг тэмцэгчид шилийн сайн эрс”-ийн амьдралыг харуулсан бүтээл 11,274 санал авч ялсан. Тэгвэл ирэх долоо хоногийн бямба, ням гарагт та бидний хүсэн хүлээсэн 2 дахь кодыг тайлах нь. Энэхүү зохиолд өрсөлднө үү хэмээн нэр бүхий найман хүнд урилга явуулсаныг уншигч та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл монголын ард түмэнд өөрийн гэсэн өнгө аяс, авъяас чадвар, билэг оюунаараа үзэгчдэд хэдийнээ танил болсон энэ найман нэр бүхий зохиолчдын чухам хэнээр нь ард түмэн зохиолоо бичүүлэхийг хүсэж байна вэ? Энэхүү асуултын хариуг бямба ням гарагт та бүхэнд хүрэх “Кино код” шоу нэвтрүүлгээрээ хүлээн авч үзээрэй.
Жанна