Владимир Путин, Сержо Матарелла
Фото: Алексей Никольский / РИА Новости
Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна. Гэхдээ энэ нь Орост хориг тавихаас өмнөх асуудал аж. Энэ тухай Оросын Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.
Миланд Владимир Путин Италийн ерөнхий сайд Маттео Ренци хоёр хэлэлцээр хийсэн байна.
Тухайлбал, талууд худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөтгөх эрмэлзэлтэй байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Песков өгүүлснээр сүүлийн улиралд хамтын ажиллагаа хумигдах сөрөг хандлага гарчээ.
Хоёр ерөнхийлөгчийн уулзалтаар хийсэн ерөнхий үзэл санааг Песков тайлбарлахдаа, “харамсалтай нь Украины дотоод хямралд Европын бүх орнууд хэтэрхий өндөр үнэ төлж байна” гэв.
Кремлийн төлөөлөгч Владимир Путин хамба ламд бараалхахдаа хожимдсоныг Миланы хэлэлцээр сунжирсан, машины замын түгжрэл зэргээс үүдэлтэй хэмээн тэр хэлэв. Замын турш Ватиканы ордонтой холбоо барьж, мэдээлж ирснийг Песков хэлжээ.
Тэрээр Ватиканд хандан Орост хатуу байр сууринаас хандахыг уриалсан АНУ-ын Элчин сайд Кеннэт Хэккетийг шүүмжлэв. Ватиканы бие даасан байлыг дарах гэсэн оролдлого гэж Кремлийн төлөөлөгч хэлсэн байв.
Ерөнхийлөгч Путин зургадугаар сарын 10-нд нэг хоногийн айлчлалыг Италид хийлээ. Айлчлалынхаа явцад тэрээр Милан хотноо Италийн ерөнхийлөгч Маттео Ренцитай уулзаж, "Экспо-2015» үзэсгэлэн дээр Оросын павильоны нээлтийг хийлээ. Орой нь тэрээр Ромын хамба Францискт бараалхав. Ром хотноо Путин Италийн ерөнхийлөгч Сержо Маттареллатай хэлэлцээр хийв. Буцахынхаа өмнө тэрээр өөрийн найз Италийн ерөнхий сайд байсан Сильвио Берлусконитай хувар уулзсан байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР