Махны үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Махны үнэ тогтвортой байна

Махны үнэ сүүлийн саруудад харьцангуй тогтвортой байна хэмээн өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ер нь өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн хоёр саруудад тогтвортой байгаа аж. Хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ өмнөх сараас 0.8 хувиар нэмэгджээ. Харин хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Эдгээр бага зэргийн өсөлтийг дагаад инфляцийн төвшин ч өмнөх сараас 0.4 хувиар нэмэгдсэн. Харин инфляцийн төвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад найман хувиар өссөн мэдээ байна.

Махны үнэ:

Хонины ястай мах 7570

Үхрийн ястай мах 8445

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6870 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.  

Гурилын үнэ  

 “Алтан тариа” 1100-1500 төгрөг

1-р зэргийнх 900-1300 төгрөг

 2-р зэргийнх 750-970 төгрөг

Төмс, хүнсний ногоо

2015 оны 6-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 1.2 хувиар буюу 15 төгрөгөөр өсч, харин төмс 0.4 хувиар буюу 5 төгрөг, лууван 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр тус тус буурсан байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж