Фото: REUTERS/ Kim Hong-Ji
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе дараагийн долоо хоногт АНУ-д айлчлах айлчлалаа Ойрхи Дорнодын амьсгалын замын хурц халдварт титэм вирусийн (БВРС-КоВ/MERS) халдварын цартахалын улмаас хойшлуулсан тухай ерөнхийлөгчийн албаны мэдээнд үндэслэн Рёнхап агентлаг дамжуулав.
Лхагва гаригт 13 хүн шинээр халдвар авсан нь тогтоогдлоо. Ийнхүү 108 хүн халдвар аваад тэдний ес нь нас бараад байна. Шинээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Сөүлийн эмнэлэгийн төвийн хөл хорион басан ажээ. Тус орны Эрүүл мэндийн яамны мэдээгээр, бүх халдвар эмнэлэгийн газруудад тараагдсан бөгөөд эмнэлэг тухайн үедээ өвчтөнийг тусгаарлах арга хэмжээг шуурхай авч чадсангүй. БВРС-КоВ/MERS вирусийн халдавартай хүмүүсийг эмчилж байсан 29 эмнэлэгийн жагсаалтыг гаргасан байна. Мягмар гаригт ерөнхийлөгчийн албанаас титам вирусын цартахалтай холбогдуулан айлчлалыг хойшлуулахгүй гэж байсан юм.
Өвчний цартахлын улмаас Өмнөд Солонгост 2200 сургууль, хүүхдийн цэцэрлэг хаагдаад байна. Гэрийн болон эмнэлэгийн хөл хорионд 2890 хүн байгаа юм. Тэд халдвар авсан хүмүүстэй холбоотой байсан учир эрсдлийн группт багтжээ.
Ойрхи Дорнодын амьсгалын замын хурц халдварт титэм вирус анх Саудын Арабт 2012 онд бүртгэгдсэн бөгөөд үхлийн төвшин нь 40 хувьтай байв. Сүүлд нас барсан хоёр хүнийг оруулаад Өмнөд Солонгост халдвар авсан хүмүүсийн үхлийн төвшин найман хувьд бүрэгдлэ. Өнөөдрийн хувьд уг вирусийн эсрэг вакцин гараагүй байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР