Сагсан бөмбөгийн тэмцээний хуваарийг танилцуулья

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн тэмцээний хуваарийг танилцуулья

БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сарын 3-14-ний өдрүүдэд Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам болох билээ. Уг наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Универсиадад тухайн улсын их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг, 17-28 насны оюутан тамирчид оролцох юм. Наадам спортын 18 төрөлд , 11 өдрийн туршид болж, 272 багц медалийн төлөө оюутан тамирчид хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө.

“Универсиад”-ын сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй 24 баг дөрвөн хэсэгт хуваагдсан. Тус тэмцээнд оролцох манай баг “В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан билээ. Тоглолтын хуваарийг танилцуулья:

"В" хэсгийн тоглолтын хуваарь:

  • VII.04–нд 14:30 цагаас МЕКСИК -МОНГОЛ (Ёонван спортын ордонд)
  • VII.05-нд 20:30 цагаас МОНГОЛ-МОНТЕНЕГРО (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)
  • VII.06-нд 14:30 цагаас МОНГОЛ -ОХУ (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)
  • VII.08 нд 17:30 цагаас КАНАД-МОНГОЛ (Ёонван спортын ордонд)
  • VII.09-нд 12:30 цагаас МОНГОЛ-ШВЕД (Муан спортын ордонд) тус тус тоглохоор хуваарь гарчээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж