Триатлоны ДАШТ-ий цуврал Мадрид хотноо

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Триатлоны ДАШТ-ий цуврал Мадрид хотноо

2011 оны триатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цуврал хоёр дахь уралдаан Испанийн Мадрид хотноо боллоо.

Бямба гаригт эрэгтэй триатлончдын тэмцээн болж, Их Британийн тамирчин Алистейр Браунлигийн ялалтаар өндөрлөсний маргааш буюу ням гаригт эмэгтэйчүүдийн тэмцээн болсон байна. 

Дэлхийн бүхий л шилдэг тамирчид Мадридад ирж тэмцээнд оролцсон. Жилийн нээлт болох Австралийн Сиднейд түрүүлсэн Паула Финдлэй усанд сэлэлтээс давуу байдлыг олж авч чадсангүй. 1,5 км усанд сэлэлтийн тэмцээнд Их Британийн Эбби Торрингтон 19 минут, 14 секундээр түрүүлжээ. Финдлей түүнээс дөрвөн секундын дараа дугуйн уралдаанд оролцож эхэлсэн байна. Тэдэн дээр Лаура Беннетт, Хелен Ескинс нар нэмэгдэж дугуйгаар уралдах 40 км-ийн толгой хэсгийг бүрдүүлжээ. Триатлоны хамгийн хэцүү буюу сүүлчийн үе болох 10 км-ийн гүйлт эхлэхэд Финдлэй, Ескинс, Хэвитт гэсэн гурван тамирчин тэргүүлэгч нь болж үлдсэн байлаа. Уг нь тэд бусад 13 дугуйчны хамтаар дугуйн хэсгийг тэргүүлж эхэлсэн ч бага багаар тасарсаар гурвуулаа үлдсэн байна. Гэвч Шинэ Зеландын тамирчин Хэвитт форм алдаж эхэлсэн бөгөөд Финлей Ескинс нараас хоцорсон төдийгүй гуравдугаар байраа Францын Эмми Шарайрунд алджээ. Харин тэргүүлэгчийн төлөө өрсөлдөж байсан Финдлэй сүүлчийн 200 метрт илүү хурд хийснээр Ескинсээс тасарч чадсан юм. Ийнхүү хоёр цаг, гурван минут, 46 секундын амжилтаар Канадын тамирчин ялалт байгуулснаар ДАШТ-ий дөрөв дэх удаагаа алтан медалийг хүртэж, Австралийн Эмма Моффаттын рекорд амжилтыг давтлаа. Харин Ескинсийн хувьд өнгөрсөн жил Мадридад гуравт орж байсан амжилтаа ахиулж дэд байрыг эзэлжээ. Ийнхүү Паула Финдлэй тэмцээнийг нийлбэр дүнгээр итгэл төгс тэргүүлэх боллоо. Дараагийн тэмцээн 18,19-нд Австрид болно.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж