Ян Сиузу
Авлигын хэргээр шалгагдаж буй Хятадын Веньжоу хотын орлогч дарга Ян Сиузу АНУ-аас орогнол хүссэн талаар СCTV телевиз мэдээлжээ. Түүнийг АНУ-д баривчилсан ч Хятадын талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ. Ян Сиузу Нью-Йорк хотын шүүхэд АНУ-аас орогнол хүссэн өргөдөл гаргасан аж.
Хятадын авлигын хэрэгтнүүдийн жагсаалтад дээгүүрт нэрлэгдсэн Ян Сиузу “Интерпол”-ын “улаан санамж”-д бүртгэлтэй аж. Ян Сиузу анх 2003 онд Сингапур руу зугтан гарчээ. Дараа нь 2005 онд түүнийг Амстердамд саатуулсан байсан ч Хятад Нидерландтай гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээгүй учир яаж ч чадаагүй аж. Ян Сиузу хэрхэн АНУ-д очсон нь тодорхойгүй. Хятад улс нь АНУ, Канадтай эдийн засгийн гэмт хэрэгтэн солилцох гэрээгүй аж.
Си Жинпин 2013 онд Хятадын дарга болсноосоо хойш авлигын эсрэг дайныг улс төр, эдийн засаг, цэрэг, армийн бүхий л салбарт зарлаад буй.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters