Тавдугаар сард 6932 хүүхэд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Тавдугаар сард 6932 хүүхэд мэндэлжээ

Үндэсний статистикийн хорооноос тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сард 6932 шинэ хүнээр Монгол Улс бүл нэмжээ. Энэ нь сүүлийн таван жилийн тавдугаар сарын хамгийн өндөр үзүүлэлт аж. Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал төрөлт буурчээ. 2014 оны эхний таван сард 33600 хүүхэд мэндэлсэн байсан бол 2015 оны мөн үед 33493 хүүхэд төрснийг Статистикийн хорооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж