Энхийг сахиулагчид хүчирхийлэл үйлджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид хүчирхийлэл үйлджээ

 

НҮБ-ын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж буй орон нутгийн иргэдтэй тогтмол “секс бартер” хийдэг гэнэ. Гайти, Либери зэрэг улсын олон зуун бүсгүйчүүд гар утас, үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг өөр олон зүйлээр солилцоо хийх замаар НҮБ-ын цэргүүдтэй бэлгийн ажил хийдэг аж.

 

НҮБ-ын хяналтын байгууллагаас хийсэн судалгаагаар 2008-2013 оны хооронд энхийг сахиулагчидтай холбогдсон  бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн 480 хэрэг гарчээ. Эдгээрийн гуравны нэгэнд нь хүүхэд холбогдсон байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн онд Гаитийн 231 эмэгтэй НҮБ-ын энхийг сахиулагчидтай солилцоогоор секс хийснээ хүлээсэн баримтыг “Associated Press” дэлгэжээ.

 

Олон улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд ойролцоогоор 125 мянган цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж