© ТАСС/EPA/STR
Засгийн газрын цэрэг шиитийн сайн дурынханы отрядууд Байжи хотыг “Исламын улс” бүлгийн дайчдаас чөлөөллөө гэж Al Arabiya телевиз мэдээлэв.
Хүчнийхэн хотын захиргааны байр, хотын төв сүм, нефть боловсоруулах үйлдвэр байрладаг бүх районуудыг эзэлжээ.
Пентагоны төлөөлөгч Стив Уоррен даваа гаригт Иракийн цэргийнхэн Байжийн чиглэлд дэвшил гарган тулалдаж байна гэж мэдэгдсэн юм.
Байжи хот нь бусад хотуудын адил өнгөрсөн онд исламчуудад эзлэгдсэн юм. Эрх баригчид жилийн турш түүнийг эзлэхээр оролдож байлаа.
Байжийн нефть боловсруулах үйлдвэр нь Ирактаа томд ордог. Үйлдвэр хоногийн 310 мянган баррелийг боловсруулах хүчин чадалтай. Бүрэн ажилаж байхдаа улсынхаа хэрэглээний 40 хувийг хангаж байлаа.
Байжи хот нь Мосул хотын чиглэлд стратегийн чухал байрлал эзэлдэг. Хэрэв ажиллагаа амжилттай болвол хот Найнава мужийн төв рүү давших түшиц болох юм.
© AP Photo/Raqqa Media Center
Бэлтгэсэн Ш.МЯГМАР