Үүнээс “А” самбарын арилжаагаар 19 ХК-ийн 27.1 мянган ширхэг хувьцааг 58.1 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 5 ХК-ийн 253 ширхэг хувьцааг 947.0 мянган төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 149 хэлцэл хийгдсэн байна. Нийт 24 үнэт цаас арилжигдсанаас 6 үнэт цаасны ханш өсч, 7 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Хүрд” ХК-ийн үнэт цаасны ханш 14.88% өсч, “Нэхээсгүй эдлэл” ХК-ийн үнэт цаасны ханш 12.50% буурсан байна.
ТОП-20 индекс 19076.71 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 16.54 нэгжээр буюу 0.09% өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 869.3 тэрбум төгрөг болсон байна.
2011 оны үнэт цаасны 107 удаагийн арилжаагаар 62.3 сая ширхэг хувьцааг 42.0 тэрбум төгрөгөөр арилжсан байна. 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 3980 удаагийн арилжаагаар 803.8 сая ширхэг үнэт цаас арилжиж, 519.7 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.