Эдди Жорданыг ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Эдди Жорданыг ажлаас нь чөлөөллөө

Энэ шийдвэрийг гаргахад бодоод байх зүйл нэг их байгаагүй биз. Учир нь өндөр үнэтэй гэрээгээр багтаа авчирсан Элтон Брандыг хэн ч биш болгож, амжилт нь ахиж авсан залуу тоглогч болох Тадиус Яан, Андрэй Игуодалагийн амжилтыг тогтвортой биш болгосон нь бүгд л удирдаж байсан Эдди Жорданы буруу байлаа.
2003 онд Ларри Браун тус багийг удирдахаа больсноос хойш  “Филаделфиа 76”-д ирсэн дасгалжуулагчид төдийлөн амжилт хүрч байгаагүй юм. Гэвч энэ багт амжилт үзүүлж болох бүхий л нөөц бололцоо байсаар ирсэн.
Улирлын эхээр Элтон Брандыг 80 сая ам.доллараар авчирч, багийн гол тоглогч Андрэ Игуодалатай мөн 80 сая ам.долларын гэрээг 2008 онд байгуулаад байсан ерөнхийлөгч Эд Стэфански энэ улиралд үзүүлсэн 27-55 гэсэн амжилтыг хүлээн зөвшөөрч боломжгүй гэж хэлсэн байна. Ингэснээр тус баг сүүлийн 3 жилд анх удаагаа плэйоффоос мултарчээ.Уг нь 2009 оны плэйоффт Орландо Мэжиктэй сайн өрсөлдсөн 76 багийг энэ жил тэсрэнэ гэж тооцолж байсан ч тохирохгүй арга барилтай дасгалжуулагч авчирсан нь ийнхүү уруудахад хүргэжээ. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь ирээдүйгээ харж байгаа энэ багт залуу тоглогчдын өсөж дэвжсэн амжилт илүүтэй чухал байсан юм. Гэвч харамсалтай нь Лью Уиллиамс, Марийс Спейтс, Тадиус Яан нар өсөх биш харин ч бүр амжилт нь буурсан байна. Ийм  учраас л  дахиад өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг Стэфански ойлгосон байна. Ийнхүү дасгалжуулагч Эдди Жордан өөрийн дасгалжуулагчийн кариерт хал толботойгоор Филаделфиа хотыг орхих болж байна.
   
“Score” studio Б.Ялалт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж