Талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээнд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс түрүүлсэн билээ. Энэ жил 33 настай алдарт теннисчин Серена "Их дуулга" тэмцээний 20 дахь түрүүгээ хүртэж байна. Мөн тэрээр энэ оны хоёр "Их дуулга"-д дараалан түрүүлж, харих болоогүй гэдгээ харуулаад авлаа. Түүний сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
2015 оны зургадугаар сарын 4, Парис. Серена Уильямс “Ролан Гаррос” тэмцээний хагас шигшээ тоглолтоор Швейцарийн Тимя Бачинскийг 4:6, 6:3, 6:0 харьцаатайгаар хожив.
Ололт
Тэрбээр олимпийн дөрвөн удаагийн аварга, “Их дуулга” цувралын тэмцээний ганцаарчилсан төрөлд 20, хосуудын төрөлд13 удаа түрүүлж байсан.
“Ролан Гаррос” тэмцээний аварга болсноор Серена Уильямс “Их дуулга” тэмцээнээс 20 дахь цомоо авлаа.
Гэр бүл
Алдарт тамирчин бүсгүйн ээжийг Орасин нь эмнэлэгт асрагчаар ажилладаг бол эцэг Ричард нь өөрийн хувийн хамгааллын агентлагтай байжээ. Хоёр охиноо теннисийн сургуульд өгөх хүртэл эцэг нь тэр бизнесээ эрхэлж байсан гэдэг. Одоо Ричард теннисийн ертөнцөд охиныхоо адил алдартай. Тухайлбал, 2011 онд Уильямсийн гэр бүлийн дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд өртөж, хэвлэлийнхэн Серенагийн өвчин, эцэг эхийнх нь салалт, 69 настай Ричардын 32 настай Грэмтэй үүсгэсэн дотно харилцааны тухай л мэдээлж байв.
1991 он, Комптон (Калифорни муж улс, АНУ). Эгч дүү Винус (зүүн талд), Серена хоёр эцгийн Ричардын хамт. Фото: Getty Images.
2014 оны тавдугаар сарын 6, Нью-Йорк (АНУ). Эцэг Уильямс Ричард өөрийн хоёр дахь эхнэр Грэмийн хамт. Тэд Дилан гэдэг хүүтэй. Фото: Taylor Hill / Getty Images.
Хобби
Дэлхийн шилдэг теннисчин бүсгүйн хобби хувцасны дизайн. Тэрбээр “Aneres line” гэсэн брэндтэй болжээ. Энэ нь өөрийнхөө нэрийг тонгоруулсан үг юм байна. Тамирчин бүсгүй маань хэд, хэдэн кинонд тоглосны хамгийн алдартай нь “Хууль ба эмх журам”, “Түргэн тусламж” зэрэг юм.
Серена Уильямс "Түргэн тусламж» (зүүн талд), "Хууль ба эмх журам» олон ангит кинонуудад тогложээ.
Уушги
2011 оны гуравдугаар сард Серена хүндээр өвчлөв. Эмч нар түүнийг уушгиний артерийн судасны бөглөрөлт гэж оношилжээ. Түүнийг Оскарын шагнал гардуулах ёслолын хүлээн авалтаас шууд эмнэлэгт хүргэсэн байдаг. Харин хагас жил өнгөрсний дараа Серена "АНУ-ын нээлттэй тэмцээн" буюу "US Open" цомын төлөө тоглосон юм.
Буяны үйл
Сенегалд ерөнхийлөгч Абдулай Вадынх нь хамт үнэ төлбөргүй сургууль бариулжээ. Мөн түүнчлэн Африкт халуун хижиг, ДОХ, ядууралтай тэмцэх хөтөлбөрүүдэд тогтмол оролцдог.
Хайр дурлал
Тамирчин бүсгүй маань Францын теннисийн академийн эзэн, нэрт дасгалжуулагч Патрик Муратоглу-тай хайр дурлалын романс үүсгэжээ. Үүний өмнө Серена, 2013 оны эхээр Болгарын теннисчин Григор Димитровтай уулздаг байсан.
2015 оны зургадугаар сарын 2, Парис. Серена Уильямс, Патрик Муратогл хоёр өнгөрсөн улирлын аваргуудыг шагнаж байсан ITF-ийн гала-оройн зоогт очиж яваа нь. Серена ч тэнд өөрийн шагналыг авсан юм. Фото: instagram.com / serenawilliams.
Зан араншин
Нэлээд галзуу талдаа. Бараг бүх өрсөлдөгч нартайгаа муудалцаад авсан. 2009 оны АНУ-ын нээлттэй тэмцээн дээр анх удаа шүүгчтэй ам зөрөв. Тэр үед Серена хагас шигшээ тоглолтод Ким Клейстерст хожигдож явжээ. Ким 6:5 харьцаагаар хожиж байхад шүүгч бөмбөг талбайгаас гарсан гэж үзэв. Серена түүнийг зөвшөөрөөгүй бөгөөд “Хажуугийн шүүгчийн хоолой руу бөмбөг чихнэ” гэж сүрдүүлсэн байдаг. Үүнийх нь төлөө Серенаг тэмцээнээс хасч шийтгэжээ.
Тоглолт
207 км/цаг. Түүнээс хүчтэй давуулалтыг эгч Винус нь хийдэг. Секундын аравны зургаагаар.
2015 оны хоёрдугаар сарын 5, Буэнос-Айрес (Аргентина). Серена (зүүнээс), Винус Уильямс нар Холбооны цомын (Fed Cup 2015) Аргентина, АНУ-ын багуудын тоглолтын өмнөх дасгал сургууль дээр.
Бэртэл
2003 онд Серена Лос-Анжелесийн нэгэн шөнийн клубт хүнд гэмтэл авчээ. Тэр талбай дээр бэртэж байгаагүйгээр гэмтэв. Сүүлд нь энэ явдлыг “дасгал сургууль дээрээ авсан гэмтэл болгон” хувиргасан юм.
Дээд амжилтууд
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын чансааг тэргүүлж байгаа хамгийн “ахмад” теннисчин тэрээр энэ жил 33 настай. Мэргэжлийн тэмцээнүүддээ хамгийн их шагналын мөнгө авсан дээд амжилтын эзэн. Өнгөрсөн долоо хоногт Францын нээлттэй тэмцээн буюу "Ролан Гаррос" цомын тоглолтын өмнө түүний карьертаа авсан шагналын нийт мөнгө нь 67,527,669 сая ам.доллар байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР