Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Сайдын цаг" уулзалт болж, Засгийн газрын танхимын гишүүд оролцдог уламжлалтай. Өнөөдрийн “Сайдын цаг”-т ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцох юм байна. Уулзалт 12:00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно. Тэрбээр Шийдлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөхөөр болжээ.
О.САР