Т.Баясгалан 3D клип хийлгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Т.Баясгалан 3D клип хийлгэж байна

Дуучин Т.Баясгалан хэсэг хугацаанд завсарлаад байсан уран бүтээлийн ажилдаа
эргэн оржээ. Тэрбээр энэ удаа поп опера урсгалаар дуулж, үзэгч фенүүддээ
өвөрмөц бэлэг барихаар зэхжээ. Тэгэх тэгэхдээ бүр 3D клип бүтээх гэнэ. Монголын
анхны 3D клипийн эзэн болох дуучин Т.Баясгалан “Өвөлжих хун” нэртэй
шинэхэн уран бүтээлдээ “Zaya sh” студийн найруулагч Ш.Даваадоржоор клип
хийлгэж байгаа юм.

Сонирхуулахад, цагдаа нарын сүлд дуу гэж
болохоор “Төрийн цагдаа” бүтээлийг амилуулсан дуучин бүсгүйд 90 жилийн
ойгоо тэмдэглэж буй Хилийн цэргийнхэн “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”
дуунд нь клип хийлгэх санал тавиад байгаа гэнэ лээ. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж