Коул ”X-Factor”-ийг орхихоор боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Коул ”X-Factor”-ийг орхихоор боллоо

Английн “X Factor” шоуны Америк хувилбарын шүүгчдийн нэг Британийн поп дуучин Шерил Коул уг шоуг орхих гэж байгаа тухай мэдээг өмнө нийтэлж байсан. Харин шүүгч бүсгүй Коул “X Factor”-той байгуулсан гэрээнийхээ дагуу 1,5 сая ам.долларыг аваад, шоуг орхих болжээ. Коулын Паула Абдул шиг эмоцигүй, баригдмал байдал нь түүнийг шүүгчийн ширээнээс холдуулах хамгийн том шалтгаан болсон байна.

Харин Коул өөрийг нь шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасах гэж байгаа тухай шийдийг сонссон даруйдаа маш их сэтгэлээр унаж, шоу нэвтрүүлгийн продьюссерээсээ шууд холбоогоо тасалжээ. Ковелл, Фримантл, Фокс нөр хэсэг хугацаанд Коулд дахин нэг боломж олгож, шүүлтийг нь үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцэж байсан ч, эцсийн мөчид түүнийг шүүгч байхад тохирохооргүй хүн хэмээн үзсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж