“Союз” сансрын хөлгийг Олон улсын сансрын станц руу /ОУСЦ/ хэзээ хөөргөх болсноо ОХУ-ын сансрын агентлаг зарлалаа.
ОХУ-ын Сансрын агентлаг буюу Роскосмосын мэдэгдсэнээр, “Союз” сансрын хөлгийг Казахстаны “Байконур” сансрын буудлаас ирэх сарын 23-25-нд хөөргөнө.
Японы сансрын нисгэгч Кимия Юи АНУ болон Оросын тус бүр нэг сансрын нисгэгчтэй хамт тус сансрын хөлгөөр хөөрөх юм.
“Союз”-ыг анх өнгөрсөн сарын 27-нд хөөргөхөөр төлөвлөж байсан билээ.
Оросын ачаа тээврийн нисгэгчгүй “Progress” хөлгийг “Союз”-ыг хөөргөхөд ашиглах пуужингаар дөрөвдүгээр сард ОУСС руу хөөргөсөн ч тус хөлөг даалгавраа биелүүлж чадаагүй юм. Үүний улмаас “Союз”-ыг хөөргөхөө хойшлуулжээ.