Үйдлийн системийнхээ шинэчлэн, сайжруулсан хувилбаруудыг “Apple” компани зургадугаар сарын 8-нд танилцууллаа.
Америкийн Сан-Франциско хотын “Moscone West” үзэсгэлэнгийн цогцолборт өчигдөр эхэлсэн “Apple”-д суурилан программ зохиогчдын жил тутмын олон улсын бага хурлын үеэр /Worldwide Developers Conference, WWDC/ шинэ хувилбаруудыг танилцуулсан байна.
“Бид зах зээлд “OS X – OS X El Capitan”, “iOS – iOS 9” болон “WatchOS” гэсэн үйлдлийн системийн гурван шинэ хувилбарыг гаргаж байна” гэж “Apple”-ийн тэргүүн Тим Кук мэдэгджээ. Энэ үйлдлийн системүүд нь компьютер, ухаалаг гар утас, мөн “Apple Watch” шинэ “ухаалаг цаг”-т зориулагдсан байна. Эдгээр шинэчлэн сайжруулсан программыг “Apple” -ийн бүтээгдэхүүнүүдийг эзэмшигчид зуны сүүл, намрын эхнээс үнэ төлбөргүй татах боломжтой аж.
Бага хурлын үеэр мөн тус компани өөрийн гэсэн мэдээллийн алба болох “Apple News”–ийг гаргаж байгаа тухайгаа мэдэгджээ. Үүгээр дамжуулан дэлхийн томоохон хэвлэлүүдийн улс төр, эдийн засаг, соёл урлагийн мэдээллийг авч болно. Үүний зэрэгцээ “Apple”–ийнхан өөрийн гэсэн “Apple Music” хөгжмийн урсгалын үйлчилгээ гаргаж буйгаа мэдэгджээ.
“Apple”-д суурилан программ зохиогчдын жил тутмын олон улсын бага хурал зургадугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ.