Неймар болон Луис Адриано нар шилдгээр нэрлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Неймар болон Луис Адриано нар шилдгээр нэрлэгдлээ

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2014-2015 оны улирлын хамгийн шилдэг тоглогчдыг нэрлэжээ. Тэгвэл хэсгийн шатны тоглолтын шилдэг тоглогчоор “Шахтёр” клубын довтлогч Луис Адриано тодорчээ. Тэрбээр хэсгийн шатанд өнгөрсөн жил Криштиану Роналдогийн тогтоосон дээд амжилтыг давтаж, найман гоол оруулан, мэргэн бууч болсон. Мөн нэг тоглолтод таван гоол оруулж, Мессигийн тогтоосон амжилтыг давтсан билээ.

Харин плей-офф шатны шилдэг тоглогчоор “Барселона” клубын довтлогч Неймар тодорсон юм. Тэрбээр энэ улиралд Аваргуудын лигт 10 гоол оруулж, Месси, Роналдо нарын хамтаар мэргэн бууч болсон. Мөн хагас шигшээд “Байерн”-ы эсрэг гурав, шигшээд “Ювентус”-ын эсрэг нэг гоол оруулсан билээ.

Тэгвэл шилдэг тоглолтоор “Байерн” талбай дээрээ Португалын “Порту” клубыг хүлээж авч, 6:1-ээр хожсон тоглолтыг нэрлэсэн байна. Харин шилдэг хаалтаар “Монако” клубын хаалгач Даниела Субашичийн “Арсенал”-ын эсрэг тоглолтод Алексис Санчесын цохилтыг хаасан хаалт шалгарчээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж