
"Одоогоор халдлагын гурав дахь золиос гарч ирээгүй боловч халдлага дахин гарч болзошгүй” гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч Кен Тоёода ярьсан байна.
Дэлхийн томоохон компаниудын вэб сайтад халдаж, хэрэглэгчдийн хувийн нууц мэдээллийг хулгайлсан кибер гэмт хэргүүд сүүлийн хэдэн сарын турш тасрахгүй байгаа юм. Энэ оны эхээр Японы электрон бараа үйлдвэрлэлийн аварга “Sony” корпорацийн “PlayStation” сүлжээний нууцлалын системд нэвтэрч, 77 сая хэрэглэгчийн хувийн нууц мэдээллийг хулгайлсан хэрэг гарч байсан юм.
Н.Энх