Мисс, жүжигчин гэх албан бус нэрээр урлаг соёлын сайхан бүсгүйчүүдийн өнөө цагийн өнгө төрхийг төлөөлж яваа П.Шүүдэрцэцэгийг танихгүй хүн ховор биз. ХААИС-ийн маркетинг менежментийн ангид суралцаж байхдаа СУИС-ийн урлаг судлалын ангийг сонгон, давхар суралцсан тэрбээр олон ажлыг зэрэг амжуулж яваа овсгоотой нэгэн.
Хоёр ч их сургуульд давхар сурч байсан завгүй оюутан маань “Miss Mongolia” тэмцээнд амжилттай оролцохын сацуу реклам сурталчилгаанд ч нэлээдгүй тоглосон. Мөн сүүлийн үед дэлгэцэнд гарч буй ихэнх киноны гол дүрд тоглох болсон мисс бүсгүй маань “Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпотой үерхэж яваа.
Тэгвэл гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа үе тэнгийн охид бүсгүйчүүдийг алмайруулж буй П.Шүүдэрцэцэг өчигдөр СУИС-ийн урлаг судлалын ангийг төгсч, хонхны баяраа нижгэр тэмдэглэлээ.
Т.АНУ