Грекчүүд төсвийн шинэчлэлийг эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Грекчүүд төсвийн шинэчлэлийг эсэргүүцжээ

Грекийн нийслэл Афин хотод Ерөнхий сайд Жорж Папандреогийн явуулж буй  төсвийн хатуу бодлогыг эсэргүүцэн 60,000 гаруй иргэд эсэргүүцэн жагссан байна. Эдийн засгийн хатуу бодлого болон  татварыг нэмэгдүүлэхийг  эсэргүүцсэн иргэд  Афины төв талбайд Засгийн газрын ордны гадна жагсч эрх баригчдаа “Хулгайч нар” хэмээн уурсан хашгиралдсан байна. Грек Олон улсын валютын сан болон Европын холбооноос санхүүгийн зээл авахаар хэлэлцэж байгаа боловч иргэд үүнийг эсэргүүцэн 12 дахь өдрөө жагсч байгаа ажээ. Тус улсын Ерөнхий сайд Жорж Папандрео өөрийн санаачилсан төсвийн төлөвлөгөөг  парламентад танилцуулахаас өмнө өөрийн төв-зүүний үзэл баримтлалтай “Пасок” намын гишүүдээс дэмжлэг авахыг хичээж буй гэнэ.

Европын холбоо болон Олон улсын валютын сан тус улсад 110 тэрбум еврогийн санхүүгийн зээлийн дараагийн багцыг ирэх долдугаар сард олгохоор төлөвлөж байгаа талаар Олон улсын валютын сангийн нэгэн ажилтан мэдэгдсэн байна.

Грек Европын холбоо, Олон улсын валютын сангаас хоёр дахь удаа зээл авахаар хүсэлт гаргасан бөгөөд зээлийн хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм.

Н.Энх

:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж