Гэр хорооллын айлуудын цахилгааны төлбөрт шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын айлуудын цахилгааны төлбөрт шалгалт хийнэ

Гэр хороололд оршин суудаг иргэдээс цахилгааны төлбөртэй холбоотой өргөдөл гомдлууд ихээр ирж буйтай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас бодит нөхцөл байдлыг судалж, шалгажээ. Шалгалтын явцад нэг хашаанд гурваас таван айл амьдардаг бөгөөд хашааны эзэн айлын нэр дээр цахилгааны тоолуур нь байдгаас айлууд харилцан адилгүй буюу хэрэглээгүй цахилгааны төлбөрийг төлдөг магадлал өндөр байдаг нь тогтоогджээ. Мөн битүү хайрцган дотор таваас зургаан айлын тоолуурыг түгждэгээс хяналт тавих боломжгүй байдаг зөрчил илэрсэн байна. Гэр хорооллын оршин суугчдаас эзэнгүй, тэнэмэл нохойг устгах, хог хаягдыг тээвэрлэх үйл ажиллагаа болон зарим худаг усны эрүүл ахуйн асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл гомдлыг ШӨХТГ-ын улсын байцаагч нарт өгчээ.

Дээрх асуудлуудыг хянан шалгах, иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах зорилгоор ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хяналт шалгалтын гурван ажлын хэсэг байгуулжээ.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж