Улаанбурханы вакцинжуулалт дуусчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Улаанбурханы вакцинжуулалт дуусчээ

Улаанбурхан өвчний вакцинжуулалтын аян өнгөрөгч баасан гарагт дуусчээ. ХӨСҮТ-ийн хэвлэлийн ажилтан Ч.Уртнасангийн мэдээлж буйгаар вакцинжуулалт 100 хувьд хүрч амжаагүй, 92 хувьтайгаар дуусгажээ. Вакцинжуулалтыг дуусгасан ч улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо буурахгүй байгаа аж. Одоогоор ХӨСҮТ-д улаанбурханаар өвчилсөн 620 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин нэг өдөрт 400 гаруй хүн хандаж байгаа гэв. Ер нь улаанбурхан өвчнөөр эмнэлэгт хэвтэгсдийн тоо буураагүй хэмээн мэдээлэв.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж