© Fotobank.ru/Getty Images
"АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших боломжтой хүн бүр Оросын ерөнхийлөгч Владимир Путины талаар ярьдаг боллоо. Путин Ардчилсан намын бодлогын алдааны билгэдэл болов" хэмээн "Reuters" агентлаг дамжуулжээ.
G7 саммит Оросын ерөнхийлөгчгүйгээр хуралдсан ч ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан хүн бүрийн ярианд Путины нэр дурьдагдаж байв. Тухайлбал, нэр дэвших магадлал өндөртэй яваа Линдси Грэм “Намайг юу зовоож байна вэ гэвэл, Путин л зовоож байна” гэж ярьжээ.
"Reuters" агентлагийн тэмдэглэснээр, Владимир Путин Украины сөргөлдөөний дараа онилоход амархан "бай” болсон бололтой.
"Владимир Путин бүгд найрамдахчуудын хувьд Обамагийн гадаад бодлогын алдааны билгэдэл бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга асан Хилларитай өрсөлдөх гол шалтаг болжээ” хэмээн Америкийн сэтгүүлч Стив Холланд "Reuters" агентлагт ярьсан байв.
Клинтоны Оростой эхлүүлсэн ачааллыг буулгах бодлого нь Ардчилсан намын гадаад бодлогын гол алдаа хэмээн бүгд найрамдах намынхан үзэж байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР