Demberel Ulziibaatar – Д.Өлзийбаатар
Цуут доголон хэмээх Төмөрийн дүр хийгээд түүний бунхан дахь шарилын чулуун авсны зураг. Би "Монголчууд" сонсдог номондоо түүний тухай ярихдаа сонирхолтой болуу гээд түүний шарилыг хөндсөний дараа германчууд зөвлөлтөд довтолсон гэдэг цуу яриа байдаг гээд ярьсан юм. Тэгсэн лекц уншаад явж байхад нэг сонсогч энэ үйл явдалд нэлээд итгэсэн байдалтай надаас тодруулж ярьж өхийг ихэд шаардсан.
Үнэхээр энэ тухай олон домог яриа үлдэж хоцорсон байдаг. 1941,06,20-21 нд түүний бунханыг нээж толгойг нь судлахаар Москва руу авч явсан. Шарилын хайрцагны хүнд чулуун тагийг онгойлгоход бүх гэрэл нь унтарч маш эвгүй үнэр гарч тэнд байсан хүмүүсийн бие ихэд эвгүйрхсэн гэдгийг бичлэг хийж байсан гэрч хожим ярьсан нь баримттай. Харин авсыг онгойлгохгүй байхыг тэндхийн гурван өвгөд шинжилгээний багынхнаас хичээнгүйлэн гуйж чингэвэл их дайн дэгдэнэ гэж хэлж байсан нь бас үнэнтэй гэдэг. Дараа нь 1942 оны сүүлээр толгойг нь буцаан хийж авсыг хааснаар зөвлөлтийн цэргийн довтолгоо эхэлсэн гэдэг яриа ч байдаг.
Төмөрийн бунхны үүдэн дээр Хамгаас гайхамшигт
Хайр найргүй эзэрхэгч
Аугаа их жолоодогчийн нэг
Алдар төгс дайчин
Бүх дэлхийг байлдан дагуулагч
Богд эзэн Төмөр нойрсож байна гэсэн бичээс байдаг гэдээг