Дуучин Т.Аминагийн шинэ дүр төрх

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Аминагийн шинэ дүр төрх

Багаасаа урлагт хөл тавьж эдүгээ өөрийн гэсэн дуулал, өнгө төрхийг бий болгож чадсан залуу уран бүтээлчдийн нэг бол дуучин Т.Амина юм. Тэрбээр Улсын филармонийн гоцлол дуучин хэмээх алдраар овоглон багагүй хугацаанд уран бүтээлээ туурвиж ирсэн юм.

Үргэлжлүүлэн суралцаж, магистрын зэрэг хамгаалах гээд уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан тэрээр “Уруулаа бүү нуугаарай” нэртэй шинэ дуугаа фэнүүддээ хүргэхэд бэлэн болжээ.
Т.Амина шинэ уран бүтээлдээ зориулан шинэ стиль имиж бүрдүүлсэн зургуудаа нийтэлсэн байна.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж