AP Photo/ Ahn Young-joon
Өмнөд Солонгосыг дайраад байгаа Ойрхи дорнодын амьсгалын замын халдварт өвчний титэм вирусээс (БВРС/MERS) илүүтэй сүрьеэ өвчин тэдний санааг зовоож байгаа талаар "Рёнхап" агентлаг дамжууллаа.
"Сүрьеэ бол MERS вирусаас илүү аюултай. Учир нь сүрьеэгийн савханцар агаарын замаар тархдаг” гэж Сөүлийн Улсын их сургуулийн профессор Хо Дэ Сон яриандаа онцолжээ. Түүний хэлснээр титэм вирус агаараар дамжин тархах магадлалгүй гэнэ.
Дэлхийн амжиргаа сайтай 34 орон дотор сүрьеэгийн өвчтөний тоогоор Өмнөд Солонгос тэргүүлж байна. Тухайлбал, 2013 онд тус улсын 36089 хүнд сүрьеэ гэсэн онширгоо тавигдсаны 2466 өвчтөн нас барсан байна. Өдөр бүр сүръеэ өвчтэй 6-7 хүн нас бардаг гэж профессор хэлжээ.
© REUTERS/ Choi Jae-gu/Yonhap
Харьцуулахад тавдугаар сарын 20-нд тээгдэн орж ирсэн MERS/ БВРС-КоВ титэм вирусийн өдөөсөн өвчний улмаас өнөөгийн байдлаар долоон хүн нас барж 95 хүн халдвар аваад байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР