казахуудын нийгэмлэгийн Улаанбаатар хот дахь салбараас “Бес БоN’да”
буюу “Таван Богд” нэртэй сэтгүүл өнгөрсөн долоо хоногт шинээр хэвлэгдэн
гарлаа. Монгол Улсад оршин суудаг казахын зон олны түүх, танин мэдэхүйн
энэ сэтгүүлийг Астана хотод нээгдэж дэлхийн дөч орчим улс орноос 700
орчим төлөөлөгч оролцож байгаа дэлхийн казахуудын дөрөвдүгээр хуралдаад
зориулан гаргажээ.
Төрөлх Монгол орон, энэ улсад амьдардаг угсаа
нэгтнүүдээ гадаадад сурталчлах зорилгоор сэтгүүлийнхээ энэ дугаарыг
казах, англи хэл дээр гаргажээ.
Манай улсын бүх аймаг хотуудад
казахууд аж төрдөг, зарим нь эх хэлээ сайн мэддэггүй тул цаашид тус
сэтгүүлийнхэн зарим нийтлэлээ монгол хэл дээр хөрвүүлэн нийтлэх гэнэ.
Өнөөгийн даяаршлын ээдрээтэй цаг үед тэдний үндэсний оюуны үнэт зүйлсийг
хадгалан хамгаалах, хөгжүүлэх үүднээс ийм сэтгүүлтэй болж байна гэж
сэтгүүлийн ерөнхий редактор, профессор Р.Асай ярилаа. Өнгөт зурагт
сэтгүүлийн анхны дугаарт Дэлхийн казахуудын нийгэмлэг, Монголын
казахуудын түүх, нийгэм эдийн засгийн байдал, соёл урлаг, зан заншил,
угсаатны зүй, түүхэн дурсгалт зүйлс, Казахстан руу шилжилт хөдөлгөөн, эх
хэлний сургалтын асуудал, нэрт хүмүүсийн тухай сонирхолтой нийтлэлүүд,
Чингис хааны нэрэмжит цогцолборуудын зураг орсон байна. Их хуралдай дээр
монголчуудаа төлөөлж уг сэтгүүлийн эрхлэгч Р.Асай үг хэлжээ.