Украины Үндэсний гвардийн 3078-р анги Хятадын "Great Wall H3" гэх 20 ширхэг жип машиныг 9,4 сая гривенээр худалдаж авсан тухай "Наши гроши" сайт мэдээлжээ. Машин тус бүрийг 497 мянган гривенээр авсан байна.
Машинуудыг "Дозор авто" компани зарсан байна. Тус компанийг өмнө нь "Богдан восток авто" гэж нэрлэдэг байсан бөгөөд Петр Порошенкогийн бизнесийн түнш Олег Свинарчукин сангийн мэдэлд байжээ. Өдгөө тус компанийг Владислав Бельбас гэж хүн эзэмшдэг аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР