Казахстаны Шымкент хотын төрөхийн нэгдүгээр төвийн ажилтнууд шинэ төрсөн хүүхдүүдийг худалддаг байсан тухай Казахстаны прокурорын мэдээнээс иш татан, Оросын “Интерфакс” агентлаг дамжууллаа.
Хүүхэд худалдаалсан хэргээр тус төвийн эмч, тасгийн дарга хоёрыг баривчлан саатуулж, бусад хэд хэдэн хүнийг гэмт хэргийн бүлэгт хамаатай эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Эх нь татгалзсан хүүхдүүдийг тэд 1-3 мянган ам.доллараар зардаг байсан тухай эх сурвалжийн мэдээнд дурьджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР