Олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Грап-при тэмцээн ирэх долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох билээ.
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-той хамтран зохион байгуулдаг энэ тэмцээнд одоогоор Япон, ОХУ, Гүрж зэрэг 50 орны 300 жүдоч оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
Дашрамд тэмдэглэхэд, “Чингис хаан” дэлхийн цом нэртэй зохион байгуулагддаг байсан энэхүү тэмцээн өнгөрсөн жилээс эхлэн “Гран при” болон зэрэглэл, оноо нэмэгдсэн бөгөөд 2014 онд тус тэмцээнд 27 орны 282 жүдоч оролцож байжээ.
Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор “Гран при” тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль хүртвэл 120 оноо нэмж авах юм.
Ч.БОЛ