“ТЕПКО”-гийн хувьцааны үнэ унажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

“ТЕПКО”-гийн хувьцааны үнэ унажээ

Токиогийн эрчим хүчний компани (Tepco)-ийн хувьцаа Токиогийн хөрөнгө бирж дээр урьд хожид унаж байгаагүйгээр унажээ. Тус компани энэ жилийн санхүүгийн алдагдал долоон тэрбумд хүрсэн гэж мэдэгдсэний дараа хувьцаа нь 28 хувиар буурсан байна. Дээрх мэдэгдэлтэй зэрэгцэн Токиогийн эрчим хүчний компани дампуурлаа зарлах гэж буй тухай цуурхал дэгдээд амжив. “ТЕПКО” өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлт, цунамийн уршгаар сүйдсэн Фукушима Даичи АЦС-ын эзэмшигч бөгөөд цацраг идэвхит бодисын алдагдлыг зогсоож, цөмийн аюулыг арилгахаар инженерүүд одоо ч ажиллаж байгаа билээ. Фукушима Даичи АЦС-ад цөмийн тархалтын шинжилгээ хийсэн НҮБ-ын  олон улсын цөмийн шинжээчдийн багийнхан япончуудыг цөмийн аюулыг дутуу үнэлсэн гэж дүгнэсэн юм. Шинжээчдийн үзэж буйгаар тус улсад дахин цөмийн  дэлбэрэлт боллоо гэхэд  урьдчилсан сэргийлэлт хангалтгүй байгаа ажээ. Тус улсын эрчим хүчний хамгийн том компанийн АЦС-ын сүйрэл  эрчим хүчний хангамжийг эрс бууруулсан юм.

Японы Засгийн газар гамшгийн бүсэд хөл хорио тогтоож, сүйрсэн цөмийн реакторуудаас алдагдаж буй цацраг идэвхит бодисын алдагдлыг бууруулахыг хичээж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж