Хохирлын сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Хохирлын сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газар Хохирлын сангаас хохирол нөхөн төлөхтэй холбоотой ажиллагааг зохицуулах Хохирлын сангийн тухай хуулийн төслийг  хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хохирогчийн эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын талаар хийсэн судалгааг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг 2008 онд боловсруулж, 12 төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санг тусгайлан байгуулж, журмыг Засгийн газар баталсан байна. Энэ хүрээнд тус санд 2014 онд 284 сая, 2015 онд 600 сая төгрөг баталжээ. Төсвийн байгууллагууд хохирол барагдуулахад зориулсан хөрөнгийг төсөвт суулгаж, тусгайлан олгодоггүйгээс төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2009 он хүртэл зогсонги байдалд орж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учирсны улмаас Хууль зүйн сайдын тухайн жилийн багцад тусгаж эхэлсэн ч төсөвт байгууллагаас гаргуулах төлбөр өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгажээ.

Хохирлын сангийн тухай хуулийн төсөл батлагдсанаар хууль зүйн салбарт иргэдээс голлон өргөдөл, гомдол гаргадаг гэмт хэргийн хохирол барагдуулахтай холбоотой тогтолцоо бүрэлдэж, үйлчилгээний хүртээмж сайжирна.

Эх сурвалж: www.zasag.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж