Хууль зүйн шинжлэх ухааны онол болоод практикийн мэдээ, мэдээллийг иргэдэд түгээж, нийгэмд хууль, шударга ёсыг сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулж, хуульчдад мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэхэд нь зориулж мэдээлэл өгөх, хуульчдын зөвлөгөө, мэдээлэл, тэдний үйл ажиллагааны талаар нийгэмд сурталчлан таниулахад чиглэгдсэн “Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн уншигч таны гар дээр очлоо.
Сэтгүүлийн энэ дугаарын зочноор Гадаад хэргийн сайд асан, орчуулагч Ц.Гомбосүрэн уригдаж эрх зүйн чиглэлээр өөрийн үзэл бодлоо энгүүнээр илэрхийлсэн байна.
Түүнийхээр бол “Бүрэн хэрэгжих боломжтой хууль бүтээгчийг л хуульч” гэх агаад “Хуулийг хүн зохиодог учраас түүнийг тайлбарлах нь толгой хүрч цөхөөд байх ажил биш” ажээ.
Мөн доктор, профессор Жавхлангийн Бямбаа Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, нэрт хуульч Галдангийн Совдын тухай хүүрнэсэн амттай сайхан дурсамж таны сонирхлыг эрхгүй татах нь мэдээж ээ.
“Хуульч news” сэтгүүлийн энэ дугаарт:
-Гэмт хэргийг бууруулах арга замыг шинжлэн судалсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Ж.Жавзандуламын нийтлэл,
-Монгол Улсын шүүхийн шинжилгээний практикт ямар шинжилгээг нэвтрүүлснээр хүний эрхийг хамгаалахад нэг том алхам урагшлах тухай их эмч, хуульч М.Цэрэнбатын судалгаа,
-“Сул доройн онол” яагаад хятад хүнийг таних түлхүүр үг болдог тухай орчуулагч Эрдэнээгийн тайлал,
-Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх, хуульч, өмгөөлөгч Ока сан Монголын хуульчдын сул тал болон давуу тал нь юу болохыг өгүүлсэн тодорхойлолт нийтлэгдсэн байна.
Ока саны Монголд ажиллах таван жилийнхээ хугацаанд яагаад 22-ны өдрийг онцлон дурсдаг болсон тухай нь та сонирхоорой.
“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд сууж” УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн бага насаар аялан түүний аравдугаар ангиа төгсөөд хуучнаар Зөвлөлт холбоот улсын Аюулаас хамгаалах яамны дээд сургуульд явах байсан ч ямар болзол биелүүлээгүйгээс явж чадаагүйг мэдэхээс гадна АНУ-ын хууль зүйн шилдэг 20 сургуулийн нэрс, жилийн сургалтын төлбөрийн хэмжээг энэ дугаараас олж унших болно.
“Хуульч news” төрийн бус байгууллагаас эрхлэн гаргаж, бүхэлдээ “Хуульч гэж хэн бэ” гэсэн асуултад хариулт өгөх зорилгыг агуулсан “Хуульч news” сэтгүүлийн 2015 оны оны захиалга эхэлснийг энэ дашрамд дуулгая.
Тус сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрээр борлуулж байгаа аж.