Үл маргах журмаар газрыг худалдах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Үл маргах журмаар газрыг худалдах нь зөв үү?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шатанд “Газар барьцаалах гэрээг талууд үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн бол нотариатын мэдэгдэх хуудас шүүхээр баталгаажсан байна. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулаад үүргийн гүйцэтгэлийг хангана” хэмээн томъёолсон нь УИХ-ын төвшинд маргаан дагуулаад байна.

Ийм заалттай хууль баталснаар иргэд 0.07 га газраа шууд алдах эрсдэл үүсч байна гэж үзэх гишүүн байхад “Ажлын хэсэг хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхийн тулд зөв томъёолж оруулж ирсэн. Газрыг иргэддээ өмчлүүлсэн ч түүнийгээ барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах эрх чөлөөг олголгүй өнөөг хүргэсэн. Одоо цаг нь болсон” гэж үзэх байр суурьтай гишүүн байна. Энэ долоо хоногийн “VS” буландаа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарын байр суурийг онцоллоо.

Бэлтгэсэн Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж