Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт болов

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт болов

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтын зорилго нь төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр төвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

Удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь Ховд аймагт анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа.

Ховд аймгийн Манхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын, Ховд аймгийн Мөнххайрхан сумын соёлын төвийн эрхлэгч, Ховд аймгийн Дуут сумын соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтан гэсэн 5 ажлын байранд 12 иргэд оролцов.

Үүнээс Ховд аймгийн Манхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажлын байрууд нөхөгдөж, Ховд аймгийн Мөнххайрхан сумын соёлын төвийн эрхлэгч, Ховд аймгийн Дуут сумын соёлын төвийн эрхлэгчийн ажлын байр нээлттэй үлдэв.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж