АНУ-ын нисэх хүчин улсынхаа Батлан хамгаалах салбарын судалгааны агентлагтай хамтран дуунаас арав дахин хурдан онгоц бүтээхээр ажиллаж байна. АНУ-ын нисэх хүчний ахлах зөвлөх Мик Эндисли саяхан өгсөн ярилцлагадаа“Бид дуунаас хэт хурдан онгоц бүтээх төслөө эхэлсэн. Иймээс2023 он гэхэд дуунаас тав дахин чадвал арав дахин хурдан онгоц зохион бүтээнэ” гэжээ. Дуунаас хэт хурдан онгоцны нислэгийн үеийн ачаалал хүний биеийн хязгаараас давах учраас энэ төрлийн онгоцыг нисгэгчгүй байхаар төлөвлөжээ. “Дуунаас хэт хурдан онгоц бүтээхэд түлш чухал ба шинэ төрлийн түлш үйлдвэрлэнэ” гэж АНУ-ын нисэх хүчний судалгааны лабораторийн судлаач Кеннет Дэвидсон хэлсэн байна. Учир нь2013 онд Номхон далайд туршсан “БоингX-51 WaveRider” дуунаас хурдан онгоц5500 километр цагийн хурдтай ниссэн ч хэдхэн хормын дотор түлш нь дуусчээ. Дуунаас хэт хурдан онгоцыг цэргийн зориулалтаар ашиглах ба АНУ-ын Батлан хамгаалах салбар дуунаас хэт хурдан пуужин, зэвсэглэл бүтээж байгаа ажээ. Дуунаас хурдан “Конкорд” онгоц Нью-Йоркоос Лондон хүрэхэд нэг цаг зарцуулдаг байна.
Т.БИЛГҮҮН