-Европын парламентын нэгдсэн хуралдааныг манай тусгай сурвалжлагч Д.НАРАНТУЯА сурвалжилж байна-
Европын парламентын нэгдсэн хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Европын холбооны гишүүн 28 орныг төлөөлсөн 751 гишүүнтэй Европын парламентын нэгдсэн хуралдаан энэ сарын 8-11-нд үргэлжлэх бөгөөд өнөөдөр Улаанбаатарын цагаар 19.00 цагаас /орон нутгийн цагаар 12.00/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хуралдаанд үг хэлэх юм.
Монгол Улсын ардчиллын өнөөгийн байдал, мөн ардчиллыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй Монгол Улсын идэвх, оролцоог Европын Холбоонд танилцуулж, дэмжлэг авах гол санааг Ерөнхийлөгч үгэндээ онцолно хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн.
Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэ үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлэхийг урьсан. Энэ нь Монголд үзүүлж байгаа ховор хүндэтгэл ба Европарламентын индэр дээр гарч үг хэлсэн хүн Ази тивээс тун цөөн байдаг ажээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮГИЙГ ШУУД ҮЗЭХ ХОЛБООС