ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович ОУОХ-ны гишүүнд нэр дэвших болсон ”insidethegames” сайтад мэдээлжээ. Нэр дэвших тухай 2015 оны зургаадугаар сард Малайз улсын Куала-Лумпур хотод болох ОУОХ-ны 128 дугаар чуулган дээр албан ёсоор мэдээлэх юм байна.
Н.Лалович нь эмэгтэй чөлөөт бөхийн спортыг хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ДБНХ-нд шинэчлэл хийсэн юм. Н.Лалович ОУОХ-ны гишүүн болбол 2006 оноос хойш гишүүн болсон серб иргэн болох юм.
ОУОХ-ны 128 дугаар чуулганаар 2022 оны Өвлийн олимп зохиохоор нэр дэвшсэн Казахстан улсын Алматы, БНХУ-ын Бээжин хотуудын аль нэгийг сонгох ажээ.
Эх сурвалж: http://wrestling.mn