Автобус осолдож, зургаан хүн эмнэлэгт хүргэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Автобус осолдож, зургаан хүн эмнэлэгт хүргэгдлээ

Улаанбаатараас Увс аймгийн чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус осолджээ. Осолдсон автобусанд нийт 36 хүн зорчиж явжээ. Үүнээс зургаан зорчигч гэмтэж Архангай аймгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэхдээ гэмтлийн зэрэг одоогоор тогтоогдоогүй байгаа юм. Осол үүрээр буюу 05 цагийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрэн дээр гарсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор хэргийн газарт цагдаагийнхан үзлэг хийж байгаа тул осол чухам юунаас болсон бэ гэдэг шалтгаан нь тодорхой болоогүй тухай Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Одбаяр мэдээллээ. Харин  үлдсэн 30 хүнийг Увс аймгийн том оврын автобусыг нэмэлтээр дуудаж Улаангом руу тээвэрлэн хүргэжээ. Цагдаагаас авсан мэдээллээр жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан аж.  

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж