Америкийн хэвлэл, мэдээллийн DirecTV, 21st Century Fox компаниуд Олон улсын хөлбөмбөгийн холбооны авлигын хэрэгт холбогдсон спортын маркетингийн компаниудтай холбоотой байсан гэж The Wall Street Journal сонин бичжээ.
Сонинд бичснээр, тавдугаар сард Америкийн хууль хяналтынхан FIFA-тай холбоотой албаны хүмүүс авлига өгөн тоглолтын телевизийн болон ивээн тэтгэх эрхийг өөртөө ашигтайгаар авсан хэмээн Traffic Group, Torneos y Competencias маркетингийн компаниудын удирдлагыг буруутгасан билээ.
Барак Обама: FIFA-гийн ажил хэрэг ил тод байх ёстой.
Фото: AP Photo/Jacquelyn Martin
Хиймэл дагуулын телевизийн DirecTV компани нь Аргентины спортын маркетингийн Torneos компанийн хувьцааны 40 хувийг эзэмшиж, захирлуудын зөвлөлийн есөн суудлын дөрвийг нь авсан ажээ. Torneos нь өөрөө Copa America ("Америкийн цом") тэмцээний эрхтэй авсан Datisa компаний хамтран эзэмшигч юм байна. Цомын тэмцээний эрхийг 100 гаруй сая долларын авлигаыг хөлбөмбөгийн албан тушаалтнуудад өгч байж авсан гэж сэжигдлэгджээ.
Латин Америкт 19 сая үзэгчидтэй мөн АНУ-д төдий тоон үзэгчид бүхий DirecTV компани одоо телехолбооны AT&T компанийг худалдан авч байгаа. The Wall Street Journal сонины мэдээгээр, DirecTV компания Torneos-т хувьтай гэхдээ “удирдлагад нь нөлөөгүй” гэж бичжээ.
21st Century Fox компани нь “Torneos, Traffic Group, мөн хөлбөмбөгийн тэмцээнийг үзүүлэх эрх аваад цааш худалдаж байсан Бразилийн компанитай холбоотой байсан гэнэ.
Холбооны прокурор асан одоо McCarter&English LLP компанид “цагаан захтнуудын” гэмт хэргийн асуудал хариуцсан Роберт Минцийн хэлж буйгаар “Прокурорууд америкийн компаниудын эсрэг ял тулгахгүй” аж. Учир нь гэмт хэрэгт буруутгагдаж байгаа компаниудын хувьцааг эзэмшиж буй нь гэмт хэрэг болохгүй аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР