Амгалан ДЦС 92 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Амгалан ДЦС 92 хувьтай байна

Амгалан дулааны цахилгаан станцын  ажил 92 хувьд хүрсэн бөгөөд ирэх наймдугаар сарын 15-нд барилгын ажил дуусч, турших, үйл ажиллагаанд холбох ажиллагаа эхлэхээр болжээ. Уг станцыг барихад 106 орчим тэрбум төгрөг зарцуулаад байна. Гэрээнд зааснаар турших үйл ажиллагаанд холбох зардлыг Монголын тал  хариуцахаар тусгасан учир  Хөгжлийн банкнаас  4 орчим төгрөгийн  санхүүжилт нэмж олгохоор шийдвэрлэж, 2015 оны Төсвийн хуульд тодотголд оруулахыг  Сангийн сайдад үүрэг болгосон байна.  348 МВ-ын хүчин чадалтай тус станц ирэх аравдугаар сард дулаанаа өгч,  үүүн дөрвөн замаас зүүн  тийш байршилтай  бүх барилга байгууламжийг дулаанаар хангах  юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж