Хятадын санхүүжилтээр барих орон сууцны асуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. БНХАУ-ын дарга Монгол Улсад айлчлах үеэр ТОСК, БНХАУ-ын банктай VII хорооллын Г1, Г2 хорооллыг барих төсвийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тус хорооллыг барих санхүүжилтийн 85 хувь буюу 188 сая долларыг Хятад Улсын банкнаас авахаар ярилцсан юм. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус 188 сая долларыг Хятад улсаас авч ТОСК-т зээлдүүлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ. Үлдсэн 15 хувийг ТОСК өөрөө санхүүжүүлэх юм байна. 4500 айлын 31 барилга Ногоон нуур, Зуун айл орчимд баригдах юм байна.
С.ОТГОН