Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өчигдрийн хуралдаанаар Амгалан дулааны станцад шаардлагатай нэмэлт хөрөнгө, 4500 айлын орон сууцыг Хятадын зээлээр санхүүжүүлэх, эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан асуудлыг тус тус шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал нь эм эмнэлгийн хүрэлцээтэй холбоотой үүссэн асуудал байв.
2015 оны Төсвийн тухай хуулийн Эрүүл мэнд спортын салбарын эм, эмнэлгийн төхөөрөмжийн зарим санхүүжилтыг дутуу тооцоолсноос зарим эмнэлгүүд эмгүй болж, эм, төхөөрөмжийн өр 7.8 тэрбум төгрөгт хүрчээ.
Тиймээс энэ асуудлыг төсвөөс яаж нөхөж санхүүжүүлэх талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Эрүүл мэнд, спортын яам Сангийн яамтай харилцан ажилласны дүнд энэ асуудлыг улирлын мөнгөн дүнг шилжүүлэх замаар зохицуулах шийдвэр гаргасан талаар сайд танилцуулсан байна. Ингэснээр 2015 оны дөрөвдүгээр улиралд авах ёстой 10 тэрбум төгрөгийн хоёр болон гуравдугаар улиралд шилжүүлээд санхүүжилтээ хийх ээр болжээ. Харин үлдсэн улирлын санхүүжилтийг ирэх 10 дугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэхээр болсон байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн дараагийн нэг асуудал нь эм, эмнэлгийн хүрэлцээтэй холбоотой асуудал байжээ. 2015 оны Төсвийн тухай хуулийн Эрүүл мэнд спортын салбарын эм эмнэлгийн төхөөрөмжийн зарим санхүүжилтийг дутуу тооцоолж хийснээс болж хүндрэл үүсээд байгаа. Тодруулбал, зарим эмнэлгүүд эмгүй болж байгаа, нийтдээ эм эмнэлгийн төхөөрөмжийн өр 7.8 тэрбум төгрөгт хүрсэн байдалтай байгаа юм. Тиймээс энэ асуудлыг төсвөөс яаж нөхөж санхүүжүүлэх талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.