Гацууртын ордын хэлэлцүүлгийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Гацууртын ордын хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордын хувь эзэмшил тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр дээрх тогтоолын төслийн хэлэлцүүлэг долоо хоногоор хойшлоод байна.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Гацууртын орд дээр төр 34 хувь эзэмших шаардлагагүй, 100 хувь хувийн хэвшилд нь хариуцуулаад явах нь зөв юм аа гэсэн байр суурийг МАН-ын бүлгийн гишүүд барьж байна. Харин Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34 хүртэл хувь байхаар оруулж ирсэн. Тиймээс бүлэг энэ асуудлаар салбарын сайдаас нь мэдээлэл сонсох шаардлага байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргаж байна” гэсэн юм.

Тиймээс УИХ Гацууртын ордын хувь эзэмшил тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт багтаан шийдэх боломжгүй болоод байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж