Монголын Засгийн газартай татварын маргаантай байсан “Оюутолгой” компани 30 сая ам.долларын өрөө төлсөн байна. Татварын байцаагч тус компанид анх 130 сая ам.долларын акт тавьсан боловч “Оюутолгой” хүлээн зөвшөөрөөгүй юм. Энэ асуудлаас болж талууд багагүй хугацаанд маргаан үүсгэсний эцэст Татварын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцэж, 30 сая ам.доллар болгож бууруулсан. Тэгвэл Дубайд зурсан далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа Оюутолгой компани татварын 30 сая ам.доллараа төлөхийг зөвшөөрсний дагуу, өнгөрсөн долоо хоногт уг мөнгө Монгол Улсын төсөвт орж ирсэн байна.
О.САР