News.mn сайт энэ долоо хоногийн ОНЦЛОХ СЭДЭВ-ээр "Эмнэлгүүдийн эм тарианы хүрэлцээ, хангамж, санхүүжилт"-ийн асуудлыг хөндөж байна.
СУРВАЛЖЛАГА 2.
659 САЯ ТӨГРӨГИЙН ӨРИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС БАРАГДУУЛНА
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн 2015 оны эм, эмийн хэрэгслийн төсөв 40 хувиар танагдаж батлагдсан тул эм тариагаа эм ханган нийлүүлэгчдээс зээлээр авахад хүрчээ. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн ЭХЭМҮТ-ийнхөн хэвтэн эмчлүүлэгсдэд шаардлагатай эм, эмийн хэрэгслээ зээлээр авч, энэ хугацаанд эм ханган нийлүүлэгчдэд 659 сая төгрөгийн өртэй болсон байна.
Эмийн үйлдвэрүүдийн зүгээс дээрх мөнгийг яаралтай барагдуулахгүй бол цаашид бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгчээ. Иймээс ЭХЭМҮТ-ийн удирдлагын зүгээс эм тарианы төлбөрийг яаралтай шийдэж өгөхийг Сангийн яамнаас хүссэн байна. Харин Сангийн яамныхан асуудлыг хэлэлцээд, 659 сая төгрөгийн зээлийн төлбөрийг улсын төсвөөс барагдуулах шийдвэр гаргажээ.
ЭХЭМҮТ-ийн нэг сарын эмийн хэрэглээний зардлыг улсын төсвөөс 363 сая төгрөг байхаар баталсан байдаг аж. Гэвч бодит тооцооллоор эмнэлгийн нэг сарын эмний хэрэгцээ 520 орчим сая төгрөг болдог гэнэ. Тиймээс төсөвт тусгагдсан мөнгөн дүн дээр сар бүр 157 сая төгрөгийн эм тариаг зээлээр авахаас өөр аргагүйд хүрдэг байна.
Хэдий эмийн төсөв танагдсан ч иргэдээр эм тариа зөөлгөх хэмжээнд очоогүй, шаардлагатай эм тариаг зээлээр авч, эмийн дутагдлыг нөхөх байдлаар ажиллаж байгаа тухай ЭХЭМҮТ-ИЙН ерөнхий захирал Г.Энхтөр эмч ярьсан.
ЭХЭМҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ш.ЭНХТӨРИЙН ЯРИАГ ХҮРГЭЕ.
СУРВАЛЖЛАГА 1.
ЭМНЭЛГҮҮД ЭМ, ТАРИАГАА ЗЭЭЛЭЭР АВЧ БАЙНА
Сүүлийн саруудад эмнэлгүүдийн төсөв буурч, тэр хэрээр өвчтөнүүдэд үзүүлэх эмийн хангамж, үйлчилгээ багасч байгаа гэх мэдээллийг иргэд болон эмнэлгийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, эмч нарын зүгээс анхааруулж, ярих болсон.
Тодруулбал, улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийн эмийн төсөвт батлагдсан мөнгө дууссан тул эм ханган нийлүүлэгчдээс шаардлагатай эм тариагаа энэ оны эхний сараас эхлэн зээлээр авах болжээ. Зээлийн нийт мөнгөн дүн эхний зургаан сарын байдлаар 7.8 тэрбумд хүрсэн гэх мэдээлэл байна.
Гэтэл саяхнаас эм ханган нийлүүлэгчид үйлдвэрлэл явуулах мөнгөгүй болсон тул тэг зогсолт хийх дээрээ тулж, цаашид зээлээр бүтээгдэхүүнээ өгөх боломжгүй болсон тухайгаа Эрүүл мэнд, спортын яаманд мэдэгдэж, өрөө яаралтай төлөхийг шаардаж эхэлжээ.
Тухайлбал, эмнэлгийн өдөр тутмын хэрэгцээнд хамгийн ихээр хэрэглэгддэг дуслын шингэн үйлдвэрлэгч "Айвико" компани нэг тэрбум төгрөгийн зээлээ төлөхийг салбарын яамнаасаа шаардаж, түүхийн эдийн тасалдалд орсон тул цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болсноо мэдэгджээ.
СЭДВИЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМНААС ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ ӨГЛӨӨ.
САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦОХ
- Улсын эмнэлгүүдийн хангамж, эм тарианы хүрэлцээнд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
/Та сайтын нүүр хуудасны төгсгөлд байрлах САНАЛ, АСУУЛГА буланг ашиглана уу!/