Ватиканыг өөрийн гараар…

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Ватиканыг өөрийн гараар…

Английн тэтгэврийн хөгшин өөрийн гэрээ Сикстины дугана болгожээ. Өдгөө 67 настай англи эр гэрээ дугана болгоход 12 жилээ зарцуулсандаа харамсдаггүй.

Фото: Zachary Culpin / Solent News / East News

Түүнийг Роберт Бернс гэдэг. Хачирхалтай нь тэрээр ердийн нэг англи тэтгэврийн хөгшин бөгөөд орон зайн чимэглэлийн мэргэжилтэн байжээ.

Фото: Zachary Culpin / Solent News / East News

Робертын гэр гадна талаасаа ингэж харагддаг. Английн өмнөд эргийн орчны Суссекс гүнтний нутгийн Брайтон хотын энэ байрандаа тэрээр эхнэр Линдагийн хамт амьдардаг.

Фото: Zachary Culpin / Solent News / East News

Байрны дотор тал нь ердийн сууц  ч гэсэн Ватиканы музейнүүдийн интерьерийг санагдуулдаг.

Фото: Zachary Culpin / Solent News / East News

Байраа зурж, чимэглэхдээ тэрээр 12 жилийг зарцуулжээ. Харьцуулбал, Микеланжело Сикстины дуганын хана туургийг зурахдаа дөрвөн жилээ зориулжээ.

Фото: Zachary Culpin / Solent News / East News

Анх 2003 онд өөрийн байраа бяцхан Ватикан болгох санаа түүнд төрсөн гэдэг. Тэрээр Сэргэн мандлын үеийн тухай номыг олж уншжээ. Ингээд л ажилдаа орсон байна.

Фото: Zachary Culpin / Solent News / East News

Роберт  хоёрхон фунтаар авсан номоо уншаад Ромын хамбын амьдардаг орчин шиг байранд амьдрах хүсэлд хөтлөгджээ.

Фото: Zachary Culpin / Solent News / East News

Гэрээ чимэглэх зардал нь нэг их өндөр биш тусав. Тэр будаг, лаканд 350 фунт зарсан байна.

Фото: Zachary Culpin / Solent News / East News

Тэрээр тасралтгүй хөдөлмөрлөж, зарим үед өдөр бүр зургаан цагийг уран бүтээлдээ зарцуулж байлаа.

Фото: Zachary Culpin / Solent News / East News

Хамгийн сонирхолтой нь тэр хэзээ ч Италид очиж үзээгүй хүн байв…

Фото: Zachary Culpin / Solent News / East News

… Өөрийн бүтээсэн ханын зургуудыг бас л хэзээ ч үзээгүй ажээ. Бүгдийг номноос хуулан зурсан гэдэг.

Фото: Zachary Culpin / Solent News / East News

Албан ёсоор түүний ажил дууссан ч тэрээр бүтээлээ сайжруулах хүслээ орхиогүй.

Фото: Zachary Culpin / Solent News / East News

Ер бусын байраа тэр худалдах гэж хийгээгүй. Гэхдээ боломжийн үнэ санал болговол худалдахыг үгүйсгэсэнгүй. “Хонжворт сугалаа л хожихгүй бол нүүхгүй” гэж тэр сэтгүүлчдэд хэлэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж